
Ковид-19 цар тахлын үеийн түгээмэл асуулт хариулт
- COVID-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан орлогын эх үүсвэр доголдсон, зогссон харилцагч нар танай банк бусад хандан зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах болон төлөлтийн хугацааг сунгах зэрэг хүсэлт өгч болох уу?
Болно. Харилцагч Та 7500-5000 тусгай дугаарт холбогдон зааварчилгаа авч болно. Эсвэл www.nachinzaanfinance.mn вэб хуудсаар онлайн байдлаар хүсэлтээ өгөх боломжтой.
- Зээлийг хүүтэй нь хойшлуулах боломжтой юу?
Нөхцөл өөрчлөгдөж байгаа тохиолдолд эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөхдөө зээлийн үндсэн төлөлт болон хүүг тодорхой хугацаанд хойшлуулж болно
- Нөхцөл өөрчиллөө гэхэд ангилал нь хэвийн байх уу?
Нөхцөл өөрчилсөн хэвийн ангилалтай байна. Хэрэв нөхцөл өөрчлөөд, шинэчилсэн эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн зээлийн ангилалтай болно. Санхүүгийн зохицуулах хорооны 2020.08.26 ны өдрийн №854-р тогтоолын дагуу 2020.12.31 нийг дуустал зээлийн активыг ангилах түр журмыг мөрдөн ажиллаж байна.
- Хугацааг хэдэн сараар сунгаж байгаа вэ?
Харилцагч та 8 сар хүртэл хугацаагаар зээлийн эргэн төлөх хувиараа сунгах боломжтой.
- Зээл төлөх дансны дугаараа хаанаас авах вэ?
Харилцагч Та 7500-5000 тусгай дугаарт холбогдох эсвэл ‘’НачинЗаан Финанс ББСБ’’ FACEBOOK чатаар дамжуулан мэдээлэл авах боломжтой.
- Өмнөх саруудаа хугацаандаа төлсөн. Энэ сард зээлээ төлөхөд хүндрэлтэй байна яах вэ?
Хөл хорио тавигдаж нөхцөл байдал сайжрах үед сард төлдөг дүнгээс илүү дүнгээр төлж, эргэн төлөх хувиараа гүйцэх боломжтой. Тиймээс харилцагч та бага багаар зээлээ төлж явах нь танд давуу талтай юм.
- Улсаас зээл царцаах шийдвэр гарсан байхад танайх яагаад царцаахгүй байна бэ?
Санхүүгийн зохицуулах хорооны 2020.11.19 ны өдрийн №3/4654-р тогтоолын дагуу зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулан ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд нэмэгдүүлсэн хүү, нөхцөл өөрчилсний шимтгэл тооцож авахгүй байгаа болно.