Skip links

Монгол банкны зээлийн мэдээллийн сан гэж юу вэ?

“НачинЗаан Финанс ББСБ” ХХК нь Монголбанктай байгуулсан гэрээний дагуу Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэх болон авах эрхтэй болсон. Бид “Зээлийн мэдээллийн тухай” хуулийн дагуу зээлийг хугацаагаар нь ангилан Монгол Банкны Зээлийн мэдээллийн санд илгээдэг. Зээлийн мэдээллийн санд зээлийн мэдээлэл илгээснээр зээл олгогч байгууллагын зээлийн эрсдэлийг бууруулах, улмаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилготой.

Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын дагуу зээлийг төлөгдөж дуусах хугацаа хэтэрсэн эсэхээс хамаарч дараах байдлаар ангилдаг. Үүнд:

  • Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоног –Хэвийн
  • 90 хүртэл хоног – Анхаарал хандуулах /хугацаа хэтэрсэн/
  • 91-180 хоног – Хэвийн бус
  • 181-360 хоног – Эргэлзээтэй
  • 361-с дээш хоног – Муу

Зээлдэгч эргэн төлөлт болон зээлийн төлбөр төлөлтийн гүйлгээг хийсэн тохиолдолд зээлийн ангиллыг 1 шатлалаар бууруулдаг.

Зээлийн мэдээллийн санд холбогдож, Зээлдэгчийн зээлийн түүхийн мэдээллийг тухай бүр илгээх болон мэдээлэл авсанаар зээлийн эрсдэлийг бууруулах, бусад ББСБайгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байвал зээл олгохоос татгалзах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл үлдээх

🍪 This website uses cookies to improve your web experience.