Skip links

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэж юу вэ?

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль нь  Монгол улсад 2006 оны 7 сард батлагдсан байдаг. Хуульд дараах байдлаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай үйлдлийг тодорхойлсон байдаг:

“Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг хэлнэ.

Өөрөөр хэлбэл иргэн А бохир аргаар олсон 100₮ төгрөгийг аливаа бизнес, хөрөнгө оруулалт зэрэгт оруулан буцаан цэвэр 100₮ эсвэл 50₮ болгон бохир мөнгийг цэвэрлүүлэн авахыг мөнгө угаах үйл ажиллагаа гэнэ. Бохир мөнгө угаагдсаны дараа мөнгөний хэмжээ багасах нь тийм ч чухал биш байдаг байна.

Банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага нь хуулийн дагуу Мэдээлэх үүрэг этгээд гэж тооцогддог тул манай банк бус санхүүгийн байгуулага Монгол банкинд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой мэдээ, мэдээллийг хуулийн дагуу илгээдэг юм.

Сэтгэгдэл үлдээх

🍪 This website uses cookies to improve your web experience.