
“НачинЗаан Финанс ББСБ” ХХКомпанийн Ёс зүйн дүрэм
“НачинЗаан Финанс ББСБ” ХХКомпанийн Ёс зүйн дүрэм
- НачинЗаан Финанс ББСБ-н Ерөнхий захирал, түүний төлөөлөн удирдах зөвлөл, ажиллагсад нь өөрийн өдөр тутмын үйл ажиллагаандаа компанийн зүгээс боловсруулсан ёс зүйн хэм хэмжээ, үйлчилгээний өндөр стандартад нийцэн ажиллах үүрэг хүлээсэн байдаг.
- Энэхүү үүрэг нь ёс зүйтэй, шударга байх, аливаад чин сэтгэлээсээ хандан зөв байх, харилцагчаа халамжлах, зохицуулагч байгууллагын гаргасан хууль дүрэмд захирагдан ажиллах зэргээр илэрч байдаг юм. Энэ нь цаашлаад компанийн удирдага болон ажиллагсад, харилцагч нар, хамтрагч байгууллага болон нийгэм олон нийттэй харилцах харилцаанд мөн адил хамаарч үйлчилнэ.
“НачинЗаан Финанс ББСБ” ХХКомпанийн ажилтны Ёс зүйн дүрэм
- НачинЗаан Финанс ББСБ-н нийт ажилтнууд нь ашиг сонирхлын зөрчилд үл автан нийт харилцагч нартай ёс зүйн хэм хэмжээг баримтлан үйлчилгээ үзүүлнэ.
- Ажилтан нь байгууллагын эрх ашигт аливаа сөрөг үр дагавар бий болгохгүй байх, хөндлөнгийн нөлөөнд үл автан нийтийн ашиг сонирхолыг өндөрт тавин шийдвэр гаргана.
- Ажилтан нь харилцагчаа халамжлан түүний нууцыг чандлан хадгалж, компанитай байгуулсан Эд хөрөнгө бүрэн хариуцлага, Нууцын гэрээг баримтлан ёс зүйтэй ажиллах үүрэгтэй.