
Ятгах тусам нягтал – Цахим орчинд анхаарал болгоомжоо сайжруулъя
Манай улсын өнөөгийн нийгэмд дижитал хэрэглээ эрчимжих тусам хэрэглэгчид цахим орчны мэдлэгээ сайжруулж, анхаарал болгоомжоо нэмэгдүүлэх шаардлага ч дагаад өсч байна.
Цахим орчинд залилагч этгээдүүд нь иргэдийн хайхрамжгүй, болгоомжгүй байдлыг ашиглан цахим орон зай руу нь халдаж хувийн мэдээллийг хулгайлан санхүүгийн хохирол учруулах тохиолдол ихсэж байна.
Цахим халдлагад өртөж болзошгүй түгээмэл алдаанууд:
- Нийгмийн сүлжээ буюу фэйсбүүк ашиглан танил найз нөхөд тань үл мэдэх шалтгаанаар мөнгө зээлүүлэхийг хүсэх
- Хувийн мэдээлэл буюу гар утасны дугаарыг тань лавлаж асуух
- Таны гар утсанд ирсэн нууц үг, олон оронтой нууц код зэргийг явуулахыг ятгах
- Нийгмийн сүлжээгээр ирсэн эх сурвалж тодорхой бус сонирхол татахуйц мэдээ мэдээллийн линк дээр даруулах зэрэг аргуудыг ЗАЛИЛАГЧИД тогтмол ашиглаж байна.
Энгийн зүйл мэт боловч залилан үйлдэж буй гэмт этгээдүүд дээрх аргуудыг ашиглан нийгмийн сүлжээ, имэйл рүү тань хандсанаар нууц мэдээлэл хулгайлж байгаа олон тохиолдол гарч байна. Иймээс олон нийтэд цахим орчих дах залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилготойгоор Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар хамтран зохион байгуулж буй “Ятгах тусам нягтал – 2” аяны хүрээнд иргэн танд зориулан цахим залилангаас сэргийлэх зөвлөмжүүдийг хүргэж байгаа.
Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлье